БОАЖЯ-наас нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл хийж байна
🕔 2023/06/22 18:15
БОАЖЯ-наас нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн болон дүүргүүдийн Байгаль хамгаалагч нартай хамтран “Усны тоо бүртгэл”-ийн хээрийн судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, уст цэг болон усны барилга байгууламжуудын өмнөх мэдээллийг шинэчлэх, гол горхи, булаг шанд, нуур тойрмын устай эсэх төлөв байдал, хашиж хамгаалах шаардлагатай эсэх, шинээр гаргасан худаг, хиймэл усан сан, хөв цөөрөм гэх мэт бүртгэлжүүлэх ажлыг хийх юм байна.
