Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийхийг үүрэг болгожээ

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ли Хунжүн 8-р сарын 26-ны өдөр ӨМӨЗО-нд болсон Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх 9 дэх форумд оролцож, илтгэл тавьсан байна.
Ли Хунжүн энэ үеэрээ онцлон тэмдэглэхдээ, "Хятад улс Ши Жиньпингээр төв болгосон намын төв хорооны хүчтэй удирдлага дор, урт хугацааны цуцашгүй хүчин чармайлтаар "элснээс болж хүмүүс нүүдэг байснаас ойжуулах аргаар элсыг засаж чадсан" түүхэн өөрчлөлтийг хийж, дэлхий нийтэд цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах магнайлагч хүчин болсон юм. Хятад улс Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн талаарх үзэл санаагаар удирдамж болгон, "Цэнгэг ус-алтан эрдэнэ, цэцэгт уулс-мөнгөн эрдэнэ” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, уул ус, гол мөрөн, ой мод, нуур бүрд, өвс ургамлыг цогцоор нь хамгаалж, системтэй зассан бөгөөд цөлжилтөөс урьдчилан сэргийлж, тэмцэх ажлыг чанарын өндөр түвшинд хүргэж, шинэ эрин үеийн Хятадын цөлжилттэй тэмцэх гайхамшгийг бүтээж чадсан.
Цөлжилт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамтын сорилт юм. Иймээс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг баримталж, “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ийг хэрэгжүүлэн, засгийн газар, олон улсын байгууллага, цөлжилтийн эсрэг салбарууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, дэлхийн элсэн цөлийн экосистемийн засаглалыг хамтдаа ахиулна ёстой" гэжээ.
Г.Бямба