Хятад Улс 2025 он гэхэд 6,6 сая га цөлжсөн газрыг нөхөн сэргээнэ гэжээ

🕔 2022/12/27 11:44

Хятадын үндэсний ой, бэлчээрийн хэрэг эрхлэх газар тус улсын Төрийн зөвлөлийн холбогдох байгууллагатай хамтран боловсруулсан “Цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө (2021-2030)”-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснийг 12-р сарын 26-нд мэдэгдлээ.
 
Төлөвлөгөөнд 2025 он гэхэд 6,6 сая га цөлжсөн газрыг нөхөн сэргээж, 2 сая га цөлжсөн газрыг хамгаалалтад оруулна. 2030 он гэхэд 12 сая га цөлжсөн газрыг нөхөн сэргээж, 6 сая га цөлжсөн газрыг битүүмжилж хамгаална гэж төлөвлөжээ.
 
Мөн уг төлөвлөгөөнд цөлжсөн газрыг тодорхой ангилж, хамгаалахаар тодорхойлсон байна. Тодруулбал юуны өмнө урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээг төлөвлөн, цөлжсөн газрын онцлог байдалд чиглүүлэн төрөл бүрийн хамгаалалтын системийг бүрэн хэрэгжүүлж, эко системийн байгалийн нөхөн сэргээлтийн чадавхийг бүрэн ашиглаж, ургамлын нөхөн сэргэлтийг дэмжиж, газар нутгийн цөлжилтийг эх сурвалжаас нь үр дүнтэйгээр хянахаар болжээ. Түүнчлэн элсэн цөл, говь зэрэг газруудад зөвхөн элсэнд тохирсон арга замыг боловсруулан хамгаалах арга хэмжээг идэвхитэй хэрэгжүүлэх гэнэ.
 
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/134893
скачать dle 12.0

Санал болгох