Хэт халалтын улмаас Европт оливын тосны үнэ өсжээ

🕔 2023/08/10 23:42

БРЮССЕЛЬ. /Anadolu/.
 Хэт халуун цаг агаар, ган гачгийн улмаас Зүүн Европт оливын тосны үйлдвэрлэл буурч, улмаар үнэ нь өсөж байна. 
Нийт 4 сая га талбайг эзлэх чидүн жимсний модны төглөөс 2 сая тонн оливын тос үйлдвэрлэдэг Европын Холбооны /ЕХ/ орнууд дэлхийн нийт хэрэглээний гуравны хоёрыг хангадгаас гадна 900 мянган тонн чидун жимс нийлүүлдэг байна.
 
Испани бол хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд ЕХ-ны нийт үйлдвэрлэлийн тэн хагасаас илүү хувийг дангаар эзэлдэг. Таван жилийн өмнө Испанид 1.8 сая тонн оливын тос үйлдвэрлэсэн бол 2022-2023 оны ургац хураалтаа 663 мянган тонн болж буурчээ. Испанийн дараа Итали, Грек, Португал бичигддэг. Гэтэл Итали, Португалд ч оливын тосны үйлдвэрлэл эрс буурсан байна. Харин Грект өнгөрсөн улиралд ургацын хэмжээ 340 мянган тоннд хүрч өмнөх оныхоос /232 мянган тонн/ өсжээ. Үүнтэй холбоотойгоор оливын тосны үнэ огцом өссөн байна. Олон улсын валютын сангийн мэдээллээр, тавдугаар сард оливын тосны үнэ 1996 онд хүрч байсан өмнөх дээд үзүүлэлтээс давсан байна.
 
 
Тавдугаар сараас хойш инфляцаас гадна улам өсөж буй бордооны зардал үнийг нь улам өсгөжээ. Тодруулбал, 2020 оны наймдугаар сард нэг литр цэвэр оливын тос 1.86 евро /2.04 ам.доллар/ байсан бол одоо 7.82 еврод хүрээд байна.
 
Испанийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Хуан Вилар “Anadolu” агентлагт ярилцлага өгөхдөө, оливын тосны үнэ тогтмол өсөж байгааг онцлоод, нөөцийн хэмжээ хурдацтай буурч, эрэлтийг хангаж чадахгүй байгаа тул цаашид улам өсөх төлөвтэй байгааг хэллээ.  
 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох