НАТО-Украины Зөвлөлийн хурлаар үр тарианы гэрээний талаар хэлэлцэнэ
🕔 2023/07/24 13:46
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад зориулсан НАТО-Украины Зөвлөлийн хурал долоодугаар сарын 26-ны лхагва гарагт болно гэж НАТО-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Оана Лунгеску мэдэгдэв.
Долоодугаар сарын 22-ны бямба гарагт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уг хэлэлцээрээс ОХУ гарсантай холбоотой асуудлыг утсаар ярилцсан юм.
Лунгескугийн мэдээлснээр, В.Зеленскийн хүсэлтээр Й.Столтенберг лхагва гарагт Элчин сайд нарын түвшинд НАТО-Украины Зөвлөлийг хуралдуулна. НАТО-Украины Зөвлөлийг энэ сарын 11-12-нд Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан билээ.
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0