НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын II чуулган болжээ
🕔 2023/06/13 18:36
Кенийн нийслэл Найроби хотноо НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын II чуулган нээгдэж, хямд үнэтэй орон сууцыг өргөнөөр ашиглах, хотын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, хотын хямралын хариу арга хэмжээ зэргийг голчлон авч хэлэлцжээ. Мөн энэ үеэр Хятадын хот байгуулалтын замналаас олон туршлага суралцаж болохыг чуулганд оролцсон олон улсын төлөөлөгчид хэлж байлаа.
Тодруулбал UN-HABITAT буюу НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Маймуна Мохд Шариф: "Хятад улс ядуурлыг бууруулж, хүн ардаа олноор нь орон сууцжуулах чиглэлээр ололт амжилтад хүрсэн. Миний бодлоор чуулганаар Хятадын туршлагыг танилцуулах нь маш чухал. Хятад улс хүчирхэг удирдлага, тууштай шийдвэр, улс төрийн хүчтэй хүсэл зориг, сайн засаглалын ачаар ийм амжилтад хүрсэн" гэсэн бол
UN-HABITAT-ийн Тогтвортой хөгжилтэй хотын төслийн захирал, Бүс нутаг хоорондын харилцааны зөвлөх Обри: "Хятадын хотжилтын үйл явцын маш чухал зүйл бол төлөвлөлт юм. Үүний ачаар Хятад улс эдийн засаг, байгаль орчны аль алинд нь бүгд ашиг тус хүртэж чадсан" гэв.
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/138533
скачать dle 12.0