Тусгай хамгаалалттай газар нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэлээ

🕔 2023/05/02 10:30

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж шинэчлэгдэн тогтоогдлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Цаашид дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар нэвтрэхэд иргэд 1000-5000 төгрөг, мотоцикл 1000-5000 төгрөг, суудлын автомашин 3000-15,000, автобус 10,000-120,000, ачааны машин 10,000-50,000, нисдэг тэрэг болон онгоц суудлын тооноосоо хамааран 60,000-500,000 төгрөг байхаар тусгажээ.
Нэвтрэх хураамжийн төлбөр төлөгчийн ангиллыг давхардуулахгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээгээр гүйцэтгүүлж буй хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд хураамжийн хэмжээ хамаарахгүй юм байна.
скачать dle 12.0

Санал болгох