ЗУЛЗАГАН ГАЦУУР 125-140, НАРС 50-60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
ӨНДӨР МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД УРГАЦ НЬ УДААШИРЧ, ҮХДЭГ УЧИР 200-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ШИНГЭН ЗАЛГАХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ
Дулааны улиралд гэр хорооллын гудамжаар явахад хүн, амьтны ялгадас, угаадас, бохирын үнэр хамар сэтэлчих гээд явуулдаггүй. Монголчууд суурин иргэншилтэй болоод удаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэр хорооллын гудамжаар гялгар уут, оо-ын цаас хөглөрч, улаан шороо эргэлддэг хэвээр байна. Ялангуяа хаврын улиралд халдварт өвчин нэмэгдэж, хүүхдүүд ханиаднаасаа салж чаддаггүй нь ердөө хөрсний бохирдолтой холбоотой болохыг эмч, судлаачид олон жил ярьж, анхааруулж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байна. Бид “Эргэлтийн онцлох сэдэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийслэлчүүдийг хашаагаа цэвэрлэж, зүлэгжүүлж, мод тарихыг уриалж байгаа билээ. Тиймээс хаврын тариалалтын үед мод, цэцгийн үр, ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм.Ургац сайтай агч, нарс модны үр 5000-25000 төгрөгийн үнэтэй байна
Хаврын тариалалтын цагт хурдан ургадаг, арчилгаа бага шаарддаг мод эрэлттэй байдаг. Тухайлбал, навчит мод буюу монос, улайс, буйлс, гүйлс нь навчит моддоо ордог билээ. Тариаланчид анх удаа мод, жимс тарьж буй хүнд дараах моднуудыг хамгийн түрүүнд санал болгодог учир бусдаасаа илүү эрэлттэй байдаг байна. Тиймээс модны үр зардаг худалдагч С.Батболдоос энэ жил модны үр ямар үнэтэй зарагдаж байгааг тодруулсан юм. Тэрбээр “
Нарс-2000
Гацуур-20000
Улаан агч-25000
Ногоон агч-5000
Шинэс-15000
Монос-15000
Бүйлс-15000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм. Мөн иргэд мөнх ногоон гацуурыг их сонирхож, үрслүүлдэг. Тэгвэл 80-1.20 см өндөртэй гацуур 140, 50-60 метртэй нь 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин Сибирийн үрээр тарьсан гацуур 1.50 метртэй нь 150, 1.90 метртэй нь 200 мянган төгрөгийн ханштай байна. Сибирийн үрээр тарьсан гацуур нь өтгөн сүрлэг ургадаг учир эрэлт ихтэй байдаг. Харин зарим тариаланчид Сибирээс тусгай зөвшөөрлөөр гацуур оруулж ирж борлуулдаг ч энэ жил зөвшөөрөл нь гарахгүй, удаж байгаа гэлээ. Манай улс ойгоос зулзаган гацуур мод шилжүүлэн суулгахыг хориглосон учир хоёр метрээс өндөр гацуур хомс. Мөн хэтэрхий өндөр мод шилжүүлэн суулгахад ургац нь удааширч, үхэх эрсдэлтэй байдаг. Тиймээс 200-300 мянган төгрөгийн үнэтэй шингэн салгаж байж үржүүлдэг гэдгийг тариаланчид онцолж байв. Харин 60-90 метртэй агч мод 3500, 50-60 метртэй нарс 14 мянга, хуш, нарс, шинэс зэргийг 50 мянган төгрөгөөр худалдан авч хашаандаа суулгах боломжтой. Энэ жил хүйтэн хавар болж байгаа учир тариалалт оройтох төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсан. Харин тариаланчид мод шилжүүлэн суулгах, үржүүлгийн ажил эхлэх болоогүй байна. Сүүдэр талд ургасан модыг хөндөж болохгүй, газар гэсээгүй байна” гэсэн юм.
ЖИМСНИЙ МОД 8-45 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Хашаандаа цэцэг, мод тариад сурчихсан айлууд жимсний мод сонирхож эхэлдэг. Хэрвээ жимсний мод тариад сурчих юм бол гэр бүлийнхээ жимсний хэрэглээг хангаж, хүйтний улиралд эрүүл хүнс хэрэглэх боломжтой. Мөн ахиухан хэмжээгээр тарьж, жимсээ хурааж чадах юм бол илүүдлийг нь борлуулж зардлаа нөхөх боломжтой байдаг билээ. Айлуудын түгээмэл тарьдагБөөрөлзгөнийн мод 15000-25000
Үхрийн нүд 10000-12000
Улаалзгана 8000-10000
Чацаргана 5000-10000
Чавга 45000 төгрөгийн үнэтэй байна.
НЭГ КИЛОГРАММ ЗҮЛГИЙН ҮРИЙГ 25-28 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВАХ БОЛОМЖТОЙ
Мөн агаар, хөрсний бохирдолгүй цэвэр орчинд амьдрахын үндэс нь зүлэгжүүлэлтээс эхэлдэг байна. Хашаагаа зүлэгжүүлэхийн тулд га талбайгаас хамаарч хар шороо, элс, зүлгийн үр шаардлагатай байдаг. Сайн чанарын хар шороо буюу шимт хөрс 10 кг нь 2500, шуудай нь 10000, портер нь 120000 төгрөгийн үнэтэй байна. Харин “Хашаандаа сайхан амьдарцгаая” цахим группэд нэг килограмм зүлгийн үр 25-28 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
АЙЛ БҮР ХАШААНДАА НЭГ МОД ТАРИХАД АГААРЫН БОХИРДОЛ 50-60 ХУВЬ БУУРАХ СУДАЛГАА ГАРЧЭЭ
Айл бүр хашаандаа нэг мод тарихад агаарын бохирдол 50-60 хувь буурна хэмээн судлаачид үздэг. Тэгэхээр гэр хороололд амьдардаг 240 мянган айл бүр хашаандаа нэг мод тарихад агаарын бохирдол 50 хувь буурч, бид өөрсдөө ажиллаж, амьдрах таатай орчноо бүрдүүлнэ гэсэн үг. Нэг килограмм зүлгийн үр цацаж, зүлэгжүүлэхэд тоосжилт 80 хувь буурдаг учир хашаанд амьдардаг иргэд хэдхэн цагийн өөрсдийнхөө төлөө зарцуулж хашаандаа 2-3 шуудай хар шороо буулгаж зөвлөмжийн дагуу хашаандаа зүлгийн үр суулгахад хэдэн жил эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх юм. Тухайлбал, нэг мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг гэх судалгаа ч бий. Тиймээс дэлхийн дулаарал, агаар, хөрсний бохирдлын эсрэг хүн бүр хашаандаа мод тарьж, хашаагаа зүлэгжүүлж, өөрсдийнхөө, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг нь болжээ.
https://ergelt.mn/news/21/single/32513