Туул голын гольдролыг өөрчилсөн компанийг гурван сая төгрөгөөр торголоо

🕔 2023/04/21 15:27

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт 4 дүгээр сарын 14–ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний Facebook хуудсанд “Голын гольдрол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн.
Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК-ийн Туул голын гольдролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж 3.000.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.
Эх сурвалж: БОАЖЯ
скачать dle 12.0

Санал болгох