Туул гол руу бохир усаа цутгаж байсан “Woody's Residence” хотхоны эздэд хариуцлага тооцно
🕔 2022/12/27 16:41
Туул гол руу бохир усаа цутгаж байсан компанид хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, иргэнээс “Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байр бохир усаа Туул гол руу цутгаж байна” гэсэн дуудлага Туул голын сав газрын захиргаанд иржээ. Дуудлагын дагуу тус захиргаа Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран шалгатын ажиллагаа явуулахад “Woody's Residence” хотхоны бохирын худаг хальсан байсныг илрүүлж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлсан байна.
Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна хэмээн Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
скачать dle 12.0