"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд СӨХ-той хамтран ажиллана

🕔 2023/01/30 09:18

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд СӨХ-ны Дээд зөвлөл болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн СӨХ-ны удирдлагуудтай хамтарч ажиллах, ногоон хөгжлийн сайн санаачилгыг дэмжих, санал солилцох уулзалт хийв. Мөн UNESCAP форумын хүрээнд ПИН – ОУ-ын байгууллагын зохион байгуулж буй "Агаар нэг - ХАКАТОН" уралдааны удирдамж, мэдээллийг хүргэв. Уулзалтаар тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, газар дээр нь холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан баг гарган ажиллахаар боллоо.
Өнөөдөр ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 23 дугаар хороонд ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 
скачать dle 12.0

Санал болгох