Хүчтэй газар хөдлөлт үүсгэж болзошгүй хагарал далайн ёроолд үүсжээ
Номхон далайн ёроолд 900км урттай хагарал олджээ. Энэ нь есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт үүсгэж болзошгүй гэж эрдэмтэд болгоомжилж байгаа талаар Daily Mail мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, далайн ёроол дахь хагарлын улмаас газар хүчтэй хөдөлвөл АНУ-ын баруун хойд хэсгийн хотууд бүхэлдээ нурах аюултай аж. Халуун шингэн ялгаруулж буй хагарал Орегон мужийн эргийн шугамаас 80 км зайд Каскадийн субдукцийн бүсийн хагарлын ирмэг дээр байгаа гэнэ. АНУ болон Канадын баруун эрэг дагуу байрласан субдукцийн бүсэд Хуана де Фука тектоник хавтан Хойд Америкийн тектоник хавтанг угтдаг юм байна. Ингээд 300 жил тутамд Каскадид 9-10 магнитудын хүчтэй газар хөдлөлт болдог бөгөөд хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт 1700 онд болж байжээ.
"Пифийн баян бүрд" хэмээн нэрлэсэн, 1,6 км гүн дэх ангалаас бага давстай, өндөр температуртай шингэн ялгарч байгаа аж. Энэ шингэн тектоникийн хавтангууд жигд урагшлах боломж олгодог бол ийнхүү шингэн гадагшилж байгаагийн улмаас хүчдэл үүсгэж, улмаар хүчтэй газар хөдлөлтийг бий болгож болзошгүй гэж эрдэмтэд болгоомжилж байгаа гэнэ. Өмнө нь тэнгисийн ёрооолоос шингэн алдагдах явц ажиглагддаггүй байсан, ийн алдагдах явж нь хэсгүүд хоорондын даралтыг багасгаж, тэнгисийн болон эх газрын хавтангуудын хоорондын үрэлтийг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548872