Хөвсгөл аймгийн газар нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
🕔 2020/08/27 10:05
Хөвсгөл аймгийн Рашаант сумын газар нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ наймдугаар сарын 25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.