Дорнод аймагт алаг бужирга, дуулгат бужирга гэх хоёр зүйл шувуу шинээр бүртгэгджээ

🕔 2023/04/17 11:49

Дорнод аймгийн Найрамдал цэцэрлэгт хүрээлэн орчимд алаг бужирга, дуулгат бужирга гэх хоёр зүйл жижиг шувуу энэ хавар шинээр бүртгэгджээ.
Дуулгат бужирга нь Дагуурын хээрт ховор тохиолдох шувуудын нэг хэдий ч 3 сүрэгт багтах нийт 33 бодгальтай таарсан байна. Тус шувуу нь Европ тивийн шувуу бөгөөд зүүн тийш Байгаль нуур хүртэл нутаг дэвсгэрт түгээмэл тохиолддог. Дагуурын хээр дэх Тарь нууранд 2010 онд анх бүртгэгдэж байсан юм. Түүнээс хойш Дорнодын нутаг дэвсгэрт энэ зүйлийн тоо толгой аажмаар нэмэгдсээр байгаа аж.
скачать dle 12.0

Санал болгох