2014 онд Монголын судлаачид тууз зүүж байсан бар толгойт галуу Энэтхэгт бүртгэгджээ

🕔 2023/02/02 16:22

Коонтанкуламын шувууны дархан цаазат газарт нүүдлийн  ховор шувуудын нэг болох  бар толгойт галуу ирсэн талаар  Агастьямалай нутгийн байгаль хамгаалах төвөөс мэдээлжээ. Усны шувуудын тооллогын үеэр шувуу ажиглагчид уг галууг олж харсан байна. Бар толгойт галууг цагаан, саарал өнгийн өд, барынх шиг эрээн толгой, улбар шар шар өнгийн хушуу, хөл зэргээр нь тодорхойлж болно. Тэд өвс ногоо, усны ургамал, заримдаа шавьжаар хооллодог. Зүүн болон Өмнөд Азиас гаралтай уг шувуу өдөрт 1600 гаруй км нүүдэллэдэг гэдгээрээ алдартай. Тэд Гималайн нурууг дамнан жилд хоёр удаа нүүдэллэхдээ 29500 фут өндөр  хүрч нисдэгээрээ алдартай. Өнгөрсөн сарын 28-нд тус төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Мативанан, Ченнай хотын видео зураглаач Балачандар нар дархан цаазат газар очиж, шувууны зургийг авах үедээ  шувуу ногоон өнгийн туузтай байхыг олж харжээ. Ногоон өнгийн туузыг Монголын шувуу судлаачид ашигладаг учраас тэд зэрлэг амьтан хамгаалах төвийн шувуу судлаач ахлах судлаач Н.Цэвээнмядагт цахим шуудангаар захидал бичсэн байна. Тэр ногоон өнгийн туузыг (F60 шувуу) 2014 оны долоодугаар сарын 7-нд Монголд уг шувуунд зүүж байжээ.
скачать dle 12.0

Санал болгох