Сүү, сүүн бүтээгдэхүүн тархинд цус харвах эрсдэлээс сэргийлнэ

🕔 2022/11/25 10:25


Сүү, сүүн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг байна. 
Тодруулбал, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 10, тархинд цус харвах эрсдэлийг 12, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг 20 хувиар тус, тус бууруулжээ. Судалгааг мета анализын аргаар хийсэн ба судалгаанд оролцогчдыг 10-15 жилийн турш ажигласан байна. 
Харин 2016 онд  Доминик Д Александр нарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү, сүүн бүтээгдэхүүнээс гаргаж авсан кальци нь тархины цус харвалтын эрсдэлийг 32 хүртэл хувиар бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь богино хугацаанд инсулины эсэргүүцэл ба глюкозод ямар ч нөлөө үзүүлдэггүй, урт хугацаанд хэрэглэх нь үр дүнтэй гэсэн байна.
Хүүхэд өдөрт 40 гр орчим сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь насанд хүрсэн хойноо зүрх судас, чихрийн шижингээр өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
скачать dle 12.0

Санал болгох