G7-ийн Гадаад хэргийн сайд нар хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ

🕔 2023/04/19 09:52

Японы Каруизавад болсон уулзалтын үеэр Их долоогийн орнуудын Гадаад хэргийн сайд нар үдийн зоог барьж, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна.
Үдийн зоог “олон улсын түншүүдтэй хамтран ажиллах тухай” сэдэвт зориулагдсан гэж Каруизава дахь сайд нарын уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээллээ. Үдийн хоол 70 минут үргэлжилсэн байна.
Японы Гадаад хэргийн сайд Хаяши хэлэхдээ, "Дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах замаар олон улсын түншүүдийн үйл хэрэгт оролцоог бэхжүүлэх нь "Их 7"-ын даргын хувьд Японы тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ тохиолдолд үнэт зүйлсийн тогтолцоог тулгах бус олон улсын түнш бүрийн нөхцөл байдлыг тус тусад нь авч үзэх, харин хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй дэлхийн дэг журам чухал болохыг харуулах шаардлагатай байна" дурдсан байна.
Тэдний хэлэлцсэн асуудлын нэг нь ГХЯ-ны баримт бичигт нотлогдсон хүнсний аюулгүй байдлын асуудал байв. "Дэлхий дахинд тулгамдаж буй эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар G7 нягт хамтран ажиллахаар тохиролцсон" гэж баримт бичигт дурджээ.
Түүнчлэн улс орнууд G20-ийн дарга орны хувьд Энэтхэгтэй, мөн G7 болон G20-ийн хоорондын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх зорилготой талаарярьжээ.
2023 онд Япон улс G7-г даргалах болно. Их долоогийн дээд хэмжээний уулзалт Хирошимад тавдугаар сарын 19-21-нд болно. Тус бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт ням гарагт Японы Нагано дахь Каруизава амралтын газарт эхэлсэн юм. Хирошимагийн дээд хэмжээний уулзалтад G7-ийн орнуудаас гадна Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам болон бусад гурван улс оролцох урилга хүлээн авсан: Индонез АСЕАН-ыг даргалж, Кук арлууд Номхон далайн арлуудын форумыг даргалж, Коморын Холбоо Африкийн холбоог даргалж байна. Эдгээр улсаас гадна НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Дэлхийн банк, ДЭМБ зэрэг долоон байгууллагын тэргүүнүүд Хирошимагийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авчээ.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох