Дэлхийн 70 шахам оронд гибрид будаа тариалсан гэв

🕔 2022/11/16 11:38

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Гибрид будааны гадаад тусламж ба дэлхийн хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө. 
 
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 11-р сарын 15-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ :" Хятад улс дэлхийн бусад оронтой хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, өлсгөлөн, ядуурлаас ангид дэлхийг цогцлоон байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хагас зуун жилийн өмнө гибрид будааг Хятадад анх удаа амжилттай хөгжүүлж, өргөн цар хүрээтэй тарьж ургуулан, дэлхийн тариалангийн талбайн нийт 9 хүрэхгүй хувийг ашиглан, дэлхийн хүн амын бараг тавны нэг хувийн хүмүүсийн хоолны асуудлыг шийдвэрлэсэн юм.
Таван тивийн 70 шахам оронд гибрид будаа тариалж, улс орнуудын хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжилд гарамгай хувь нэмэр оруулж, хөгжиж буй орнуудын хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд тусалсан билээ.
 
Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал тавьж байна. Ши Жиньпин дарга дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны 8 гол чиглэлийн нэг болгосон. Хятад улс "Их 20"-ийн бүлгийн хүрээнд олон улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж, их хэмжээний бараа бүтээгдэхүүний түншлэлийн харилцаа тогтоох, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах тухай 8 санал дэвшүүлсэн. Саяхан өндөрлөсөн Хятад-АСЕАН-ы удирдагчдын 25-р хурлаар талууд санал нэгтэйгээр "Хятад, АСЕАН-ы хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл"-ийг баталж, хүнсний хангамж, хүртээмж, ашиглалт, тогтвортой байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн" гэв.
 
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/133984
скачать dle 12.0

Санал болгох