Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна

🕔 2023/04/13 11:22

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авна.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдад хамаарах ажлын хүрээнд:
  • Барилгын хогоо ил задгай хаях,
  • Хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлон ашигладаг;
  • Зөвшөөрөлгүй уулын бэл, амыг ухах;
  • Байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын байцаагчийн шаардлагыг эсэргүүцэх;
Үйл ажиллагаа эхлээгүй байхад хашаа татсан аж ахуйн нэгжүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хатуу арга хэмжээ авах үүрэг, чиглэл өгөв.
скачать dle 12.0

Санал болгох