Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн сайжруулна

🕔 2023/04/07 12:58

БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 
БОАЖЯ-ын хэрэгжүүлж буй ажлын хүрээнд 2023.03.31-ний өдөр "Жорлон" үндэсний чуулганыг зохион байгуулсан. Зарим иргэдээс яагаад "Жорлон" гэж нэрлэсэн талаар асуулт ирсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хөрсний 88 орчим хувь нь нянгийн бохирдолтой байна. Энэ нянгийн бохирдолын гол шалтгаан нь нүхэн жорлонгийн асуудал юм. Иймд БОАЖЯ-аас хөрсний бохирдол, ундны усны аюулгүй байдлыг хангах үүднээс "Жорлон" үндэсний хөдөлгөөнийг зохион байгууллаа. 
Чуулганд БХБЯ, ЭМЯ, УСУГ болон эрдэмтэн судлаачид, ариун цэврийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн нэгдсэн уулзалт боллоо. Мөн 11 ААН-ээс үзэсгэлэн гаргаж, 300 гаруй хүн ач холбогдол өгч оролцсон. Тус чуулганаас 4 үндсэн асуудал дэвшүүлж 24 зөвлөмж гаргасан. 
Тухайлбал, хөрсний бохирдлыг бууруулах, ялангуяа нүхэн жорлонгийн талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар бүлэглэж тодорхойлсон байгаа. Цаашлаад нүхэн жорлонгийн стандартыг хангахад хууль эрх зүйн тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах тал дээр анхаарч ажиллалаа гэлээ.
Дараагийн ажил Улаанбаатар хотын усан сан бүхий газрын үерийн хамгаалалтын бүсэд байгаа  гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонг нэн яаралтай стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг онцгойлон анхаарч байна.
скачать dle 12.0

Санал болгох