Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд хөрсний бохирдол үүсгэж буй 229 нүхэн жорлонг буулгаж, шинэчлэн сайжруулж байна
🕔 2023/03/29 11:01
БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүллээ.
Тус ажлын хүрээнд нийт 23-н нүхэн жорлонг иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө буулгасан бөгөөд шаардлага биелүүлээгүй 206 нүхэн жорлонг албадан буулгаж, даалгавар хүргүүлснээс хойш иргэн-123, аж ахуйн нэгж байгууллага -83, нийт 229 нүхэн жорлонг буулгасан байна. Буулгасан жорлонгийн оронд стандартад нийцүүлэн ултай кольцоо тавин, өнгө үзэмжийг сайжруулсан жорлон байрлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
скачать dle 12.0