Б.Бат-Эрдэнэ: Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн
🕔 2023/03/28 17:20

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Дорнод аймагт үүсээд байгаа асуудлын талаар цаг тухайд нь мэдээлж байна. Тэрбээр
Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт ХЗДХ-ийн Сайд Х.НЯМБААТАР ХХААХҮ-ийн Сайд Хаянгаагийн Болорчулуун болон БОАЖ-ын Сайд нар орсон.
Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг
Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна." хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
скачать dle 12.0