Агааржуулалтын хоолойд гацсан начин шонхор шувууг байгальд нь буцаан тавьжээ

🕔 2023/01/24 10:52

Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж гацжээ. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу тус газрын албан хаагчид ажиллаж начин шонхор байсныг гарган, эрүүл мэндийн үзлэг хийж байгальд нь эргүүлэн тавьсан талаар НБОГ-аас мэдээлж байна.
Тэдний зүгээс мэдээлэл өгсөн "Содон" цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлэв. 
Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.
скачать dle 12.0

Санал болгох