Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 хувиар өсжээ

🕔 2023/01/19 18:23

Монгол Улсын нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч 2021 оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.
Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч 2021 оны мөн үеийн гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллараар буюу 36.4 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Оюу толгой"
скачать dle 12.0

Санал болгох