Хятадад 57 сая 450 мянган га газрыг ойжуулжээ
![](/uploads/posts/2023-01/1673855927_712-16738495792023011515003927045-1.jpg)
2022 онд Хятад улсын ойн аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 8 их наяд юанийг давж, модлог тослог ургамал, ой шугуйд түшиглэсэн мөөг, хүн орхоодой, цэцэг зэрэг таримал, зөгийн бал, эко аялал зэрэг салбар түргэн хөгжиж, ой шугуйтай холбоотой экспорт, импортын худалдааны нийт хэмжээ 188 тэрбум 300 сая ам долларт хүрчээ.
Түүнчлэн 2022 онд үндэсний хэмжээнд 57 сая 450 мянган га газрыг ойжуулж, 48 сая 210 мянган га бэлчээрийг сэргээх буюу өвс ургамлын үүлдрийг сайжруулсан тухай Хятадын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн үндэсний газраас саяхан мэдээллээ.
2022 онд, Шаньши, Ганьсү, Өвөр Монгол, Хүнань, Гуандүн, Гуанши, Жянши зэрэг 7 муж, өөртөө засах орны хүний хүчээр тарьж ургуулсан ойн талбай бүгд 1 сая гаг давж, ой шугуй, нутаг бэлчээрийг системтэй засаж сэргээх 51 томоохон төсөл хэрэгжүүлжээ.
2022 оны 12-р сард, Хятадын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн үндэсний газар, Байгалийн нөөцийн яам хамтран “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн төлөвлөгөө”-г нийтэлж, 1.1 сая квадрат километр талбайтай үндэсний зэрэглэлийн 49 цэцэрлэгт хүрээлэнд нэр дэвшсэн бүсийг төлөвлөсөн нь Хятад улсын эх хуурайн нийт газар нутгийн 10.3%-тай тэнцэж буй аж.
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/135318