Хятадаас “үлэг гүрвэлийн толгойтой” шувууны чулуужсан яс олджээ
🕔 2023/01/09 12:47
БЭЭЖИН. /Science Alert/. Хятадын нутгаас гавлын яс нь үлэг гүрвэлийнх төстэй, 120 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан “Cratonavis Zhui” хэмээх эртний шувууны чулуужсан араг яс олжээ.
Судлаачид энэ олдворыг Хятадын хойд хэсэгт Цэрдийн галавын үед үүссэн тунамал чулуулгуудад малтлага хийх үеэрээ илрүүлсэн байна.
Тус улсын Шинжлэх ухааны академийн (CAS) палеонтологич Жоу Жунхэгээр ахлуулсан эрдэмтэд өндөр нарийвчлалтай компьютерын томограф ашиглан гавлын ясыг судалж эхэлжээ.
Эрдэсжүүлсэн ясны дижитал хувилбарыг ашиглан эрдэмтэд шувууг амьд байх үеийнх шиг нь гавлын ясны хэлбэр, үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд ингэхэд “Cratonavis”-ын гавлын яс нь шувууныхтай адил бус харин Тираннозавр рекс гэх мэт үлэг гүрвэлийнхтэй бараг ижил байсныг харуулсан байна.
"Гавлын ясны анхдагч онцлогууд нь “Cratonavis” зэрэг Цэрдийн галавын үеийн ихэнх шувууд тархины хальс, доод эрүүнээс үл хамааран дээд хошуугаа хөдөлгөж чаддаггүй байсныг харуулж байна" гэж Хятадын ШУА-ийн палеонтологич Жихен Ли хэлжээ.
Эрдэмтдийн ярьснаар, энэхүү олдвор нь орчин үеийн шувуудын хувьслыг судлахад тус дөхөм болно.
https://montsame.mn/mn/read/310951
скачать dle 12.0