71.1 сая мал тоологдсон нь түүхэн өндөр үзүүлэлт

🕔 2022/12/30 11:50

2022 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдлоо. Мал, тэжээвэр амьтдын тооллогын сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал энэ  онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдсон нь, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. 
Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлж байна.
2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:
 
   Адуу 4.8 сая – 6.8%
   Үхэр 5.5 сая – 7.7%
   Тэмээ 470.4 мянга – 0.7%
   Хонь 32.7 сая – 46%Я
   Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.
 
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
• Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
• Архангай аймаг 5.9 сая толгой мал
• Төв аймаг 5.11 сая толгой мал
• Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
• Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тус тус тоолуулжээ.
скачать dle 12.0

Санал болгох