Энэтхэг хаягдал цэцгээрээ савхи гарган авч байна

🕔 2022/12/21 17:00

Энэтхэгийн Канпур хотод Анкит Агарвал хэмээх залуу найзынхаа хамтаар гарааны бизнесийн “Phool” компаныг үүсгэн байгуулжээ. Тэдний үйлдвэрлэл 100 хувь ургамалд суурилжээ. Тус компани  ганга мөрний цэцэгсээс савхи гаргаж авах шинэ технологийг хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ нь Хинду шашны зан үйлд ашигладаг бөгөөд ариун нандин гэж үздэг тул хог хаягдлын адил хаяж, устгалд оруулдаггүй аж. 

Тэд эко аргаар гаргаж авсан савхиа “Fleader” гэж нэрлэсэн байна. Энэ савхинд гараар хүрч үзвэл хурганы арьс шиг их зөөлөн таатай мэдрэмжийг өгдөг гэнэ. 

Амьтны арьс ширнээс савхи гаргаж авахад эрчим хүч, усыг ихээр ашиглахаас гадна хүнд хортой химийн бодис хэрэглэдэг. Харин ургамлын гаралтай савхины үйлдвэр буюу “Phool”-ийнхэн өглөө бүр Энэтхэгийн сүмүүдээс цэцэгсийн хаягдал цуглуулж, түүнийгээ хатаагаад дараа дараагийн шат дамжлагаар савхи болгодог гэнэ.
скачать dle 12.0

Санал болгох