Ногоон бүсэд гал тархахаас урьдчилан сэргийлэв

🕔 2022/12/19 11:39

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна дуудлагыг ОБЕГ 09:38 цагт авч хамрах хүрээний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 74, 34 дүгээр ангиуд ажиллаж галыг унтраажээ.
Тодруулбал иргэн Б-ийн 6х9 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин бүрэн шатсан байна.
Галын тархалтыг зогсоож, галыг шуурхай унтрааж ажиллаагүй бол гал тархаж, ногоон бүс рүү орох эрсдэл өндөр байжээ.
Иймд иргэдийг цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгөөрөө хохирохгүй, зуслангийн бүсэд онцгой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Санал болгох