ОБЕГ: Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

🕔 2022/02/18 16:24


Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 30 минутын дараа урьдчилсан дүгнэлт гарна. Одоогоор хэр их бараа шатсан талаар мэдээлэл байхгүй. Галыг унтрааж байж урьдчилсан дүгнэлт гарна”  гэх тайлбарыг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө.
скачать dle 12.0

Санал болгох