“Том гүрний үр тарианы агуулах”-ыг хэрхэн байгуулж байгаа вэ?

🕔 2022/11/18 13:30

Аравдугаар сарын 16-ны өдөр бол дэлхийн үр тарианы өдөр тохиодог. Энэ жил Хятадын хүнсний аюулгүй байдлын суртал ухуулгын долоо хоногийн гол сэдэв нь "Үр тарианы хангамжийг хангах, Хятадын будааны аягыг баталгаатай болгох" юм. 1.4 тэрбум хүн амтай том улс орны хувьд Хятад хүмүүсийн "будааны аяга"-ны асуудал дэлхийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой юм. Өнөөг хүртэл Хятадын нэг хүнд ногдох үр тариа 470 гаруй кг-ыг эзэлж байгаа нь дэлхийн дундаж түвшнээс хол давсан байна. Хятад улс хэрхэн "будааны аягаа баталгаатай болгох", "Их гүрний үр тарианы агуулах"-ыг байгуулж байгаа вэ?  
Жил дараалан элбэг хураалт авахыг баталгаажуулж байна  
   Иргэдийн хоол хүнсний асуудал бол гол үндэс суурь болно. Хятад орон хүнсний аюулгүй байдлыг ямагт улс орныг удирдах тэргүүн чухал асуудал болгож, үр тарианы үйлдвэрлэлийг бүх хүчээрээ сайтар эрчимжүүлж байна. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөө, дэлхийн будилаантай байдал, байнга өөрчлөгдөж байгаа олон улсын байдал болон үргэлж давтагдаж байгаа туйлын цаг агаарын нөхцөл байдалд Хятад орон хүнсний аюулгүй байдалд илүү анхаарч, чухалчилж байна.
   “Будааны уут”-ыг мужийн даргын хариуцах зарчмын сууринд үр тарианы аюулгүй байдлыг нам засгийн хариуцлагаар хэрэгжүүлж, олон газрын үр тарианы аюулгүй байдлыг хангах гол байгууллагын хариуцлагыг нягтруулж, үр тарианы үйлдвэрлэлийн талбайг тогтворжуулж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн хөгжлийг ахиулж, хөдөө аж ахуйг чухалчилж, тариачдад ашиг хүртээх цуврал арга хэмжээний дагуу Хятадын үр тарианы үйлдвэрлэл нь цар тахал, гай гамшгийн нөхцөл байдал зэрэг хүнд өрсөлдөөнийг даваан туулж, жил дараалан арвин ургац хураав. 
   2021 онд бүх Хятадын үр тарианы нийт ургац 13657 сая кг ( нэг кг нь 500 гр )-д хүрч, 7 жил дараалан 1300 тэрбум кг-аас дээш болов. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны газар тариалангийн нөхцөл байдлын дагуу 2022 оны намар үр тарианы хураалт нааштай явагдаж, одоогоор 60 гаруй хувийг хураасан бөгөөд арвин ургац авах төлөвтэй байна.  
 “Үр тарианы” нөөцийг баталгаажуулж байна  
   Үр тарианы үйлдвэрлэлийг сайтар хийж, жил дараалан арвин ургац хураахын зэрэгцээ Хятад орон үр тарианы нөөцийг дээд хэмжээгээр анхаарч, “Том гүрний үр тарианы агуулах”-ыг бүх хүчээрээ бий болгож байна.  
   Сүүлийн жилүүдэд Хятадын үр тарианы нөөцийн цар хүрээ болон төрөл зүйлийн бүтэц нь илүү оновчтой болж байна. Цар хүрээгээр их, төвийн нөөцийн цар хүрээ тогтвортой, орон нутгийн нөөцийн цар хүрээ цаашид төгөлдөржиж байгаа юм. Төрөл зүйлийн талд Засгийн газрын үр тарианы нөөцийн төрөл зүйлийн бүтцэд тасралтгүй зохицуулалт хийж сайжруулсаар ирсэн бөгөөд улаан буудай, тутарга зэрэг үр тарианы сортын эзлэх хувийн жин 70 хувиас давж, Бээжин, Тяньжинь, Шанхай, Чүнчин зэрэг 36 том, дунд хотод гурил, цагаан будаа зэрэг үр тарианы агуулах байгуулав. 
   Нөөц хадгалалтаас үзэхэд Хятадын төвийн үр тарианы нөөцийн цар хүрээ тогтвортой, орон нутгийн үр тарианы нөөц үйлдвэрлэлийн бүс 3 сар, борлуулах бүс 6 сар, үйлдвэрлэл борлуулалтын тэнцвэртэй бүс 4.5 сарын зах зээлийн нийлүүлэлт тогтвортой байж, том, дунд 36 хот, зах зээлийн тогтворгүй байдал ихтэй бүс нутагт боловсруулсан үр тариа, тосны тодорхой хэмжээний нөөц бий болгожээ. Хятадын хэмжээнд стандарт агуулахын багтаамж нь 700 сая тоннд хүрч, хадгалах нөхцөл нь дэлхийн харьцангуй дэвшилтэт түвшинд хүрсэн байна.  
   Хятад орон үр тарианы нөөцийн төрөл зүйлийн цар хүрээ, бүтэц болон бүс нутгийн төлөвлөлт, үр тарианы нөөцийн гэнэтийн эрсдэлээс сэргийлэх хүчин чадлыг эрчимжүүлж, “сав дүүрэн үр тариатай бол санаа сэтгэл амар тайван байх” ажлыг хийж чадав.  
“Том гүрний үр тарианы агуулах”-ыг сайтар удирдаж байна
  “Том гүрний үр тарианы агуулах”-ыг сайн сахиж, сайн удирдаж хамгаалах хэрэгтэй. Хятад орон нөөцлөх системийг байгуулахын зэрэгцээ бүх төрлийн гүйлгээ, хянан удирдах болон яаралтай байдлыг аргацаах баталгааны системийг байгуулсан байна.  
    Гүйлгээний талд олон гол цогцыг зах зээлд худалдан авахад идэвхтэй хөтлөн чиглүүлж, үр тариа худалдан авах явц харьцангуй нааштай, жилийн дундаж худалдан авах хэмжээ 400 тэрбум кг байх бөгөөд их хэмжээний "ам будаа худалдах хүнд" байх болон үйлдвэрлэл борлуулалтын хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрч, улсын дотоодын эргэлт илүү сайн үр дүнд хүрч байна.  
   Хяналт шалгалтын хувьд хууль эрх зүйн арга, шинжлэх ухаан, технологийн аргаар хууль зөрчсөн “галт хана” барих, үр тариатай холбоотой хэргийг хатуу шалгаж, үр тарианы салбарт авлигын асуудлыг үндсээр нь таслан зогсоож, 4 жил дараалан Хятадын төвийн үр тариа, хөвөнгийн удирдлага болон төвийн үр тарианы эрхийг жил бүр хянан шалгаж, дотоод хяналтыг эрчимжүүлж, “Их гүрний үр тарианы агуулах”-ыг тууштай сахин хамгаалж чадав.  
    Яаралтай байдлыг аргацаах баталгааны талд 2021 оны эцэс гэхэд бүх Хятадын 52983 яаралтай байдлыг аргацаах сүлжээний өдөр тутмын хангах чадавх 1.6 сая тоннд хүрч, хот суурин газрын “1 цаг”, хөрш хот суурины “5 цаг”-ийн дотор нийлүүлж чадах "Үндэсний үр тарианы 135 яаралтай тусламжийн тойрог" нь тахлын утаагүй дайны том сорилтыг үр дүнтэй даван туулж, үр тарианы тогтвортой хангамжийг хийж чадсан байна.  
Дэлхийн ам будааны аюулгүй байдлын түвшинг ахиулж байна  
   Дэлхийн хүнсний хямрал цаашид гүнзгийрч, 2022 оны эхний хэдэн сард л гэхэд дэлхийн өлсгөлөн хүн ам 282 сая байснаа 345 саяд хүрч дээд хэмжээнд очих магадлалтай байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс сэрэмжлүүлж байна. 
   Одоогоор дэлхий дахинд хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудал нүүрлээд байгаа бөгөөд Хятад орон өөрийн орны хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад идэвхтэй оролцож, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, үр тарианы салбар дахь өмнөд өмнөд бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид ахиулж, хурал хэлэлцүүлэг, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хүчин чадлын сургалт, солилцоо, харилцан айлчлал хийх зэрэг хэлбэрээр Хятадын үр тариа хадгалах системийн удирдлага, ургац хураалтын дараах үр тарианы алдагдлыг бууруулах, жижиг фермерүүд болон зах зээлийн уялдаа холбоог дэмжих зэрэг технологи, туршлагыг хөгжиж буй орнуудтай хуваалцаж байна. Хөгжиж буй орнуудад хүнсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхэд туслах, дэлхийн хүнсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, дэлхийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад Хятадын мэргэн ухаан, Хятадын хөтөлбөр хувь нэмэр оруулах болно. Хятад улс нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ахиулж, үр тариа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн улс орнуудтай хүч нэгтгэн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах болно.
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
www.xinhuanet.com
скачать dle 12.0

Санал болгох