Ердөө 70 төгрөгөөр хүнд маш том тус хүргэх боломжтой

🕔 2022/11/17 20:54

Хөршөө дуудаж утсаараа яриулдаг, эсвэл хөршдөө дуудагдаж утсаар нь ярьдаг байсан сайхан дурсамж танд болон танай гэр бүлд байдаг л байх. Гэхдээ технологийн хөгжил гэрлийн хурд шиг өнгөрч хэдхэн жилийн дараа гэхэд хүмүүс гар утас хэрэглэх болсон.
Хэдийгээр гар утас хэрэглээнд нэвтэрсэн ч “Цагаан утас” яарсан үед хамгийн эрэлттэй холбооны хэрэгсэл байлаа. Гэвч мөн л удалгүй зах зээлээс шахагдаж, хүн бүр ухаалаг утас ашиглах болов. Харин хүн бүр ухаалаг утас ашиглах болсноор бусдад утсаараа яриулах, ашиглуулах нь өдрийн од шиг болжээ. Утасны цэнэг дуусаж, унтраад утсаараа яриулахыг 5-6 хүнээс гуйсан ч ердөө нэг нь л зөвшөөрч байв. Саяхан  утасны батарей нь суусан охин 10 гаруй хүнээс утсаар нь ээж рүүгээ дохиулахыг хүссэн ч янз бүрийн шалтгаан хэлээд нэг нь ч зөвшөөрөөгүй тухай цахим ертөнцөд ихээхэн шуугиан тарьж байсан билээ.
Нэг үеэ бодоход утас ч ухаалаг болж, гудамжны камер ч хүртээмжтэй болсон энэ үед таны утсыг хуучны булган малгай шүүрдэр шиг аваад зугтах хүн ховор л болов уу. Магадгүй байж ч болох юм. Гэхдээ ердөө 70 төгрөгөөр утсаараа яриулснаараа та хүнд маш том тус хүргэж чадна. Тиймээс ядаж өндөр настай хүн, хүүхэдтэй эмэгтэй, сургуулийн хүүхдүүдэд утсаараа яриулж байгаарай.
 
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Санал болгох