УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Уур амьсгалын өөрчлөлт нь температур болон цаг агаарын төлөв байдал дахь урт хугацааны өөрчлөлтийг хэлдэг. Эдгээр өөрчлөлт нь нарны цикл дэх өөрчлөлтөөр бий болох зэрэг байгалын хүчин зүйлээс хамааралтай байж болно. Гэсэн хэдий ч 1800 оноос хойш хүний үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгогч үндсэн хүчин зүйлийн нэг байсаар ирсэн бөгөөд нэн ялангуяа нүүрс, нефть, хий зэрэг чулуужсан түлшийг шатааснаас үүдэлтэйгээр уур амьсгалын өөрчлөлт бий болж байна.
Чулуужсан түлшийг шатааснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бий болгож, тэдгээр нь Дэлхийг тойрон хөнжил шиг хучиснаар нарны дулааныг өөртөө татаж, температурыг өсөхөд хүргэдэг.
Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй Хүлэмжийн хийний ялгарлын жишээнд нүүрстөрөгчийн давхар исэл болон метан зэрэг багтдаг. Эдгээр нь машин жолоодох эсвэл барилга байгууламжийг нүүрс түлж халаах үед ашигласан шатахуунаас бий болдог. Газар болон ой модыг цэвэрлэх нь мөн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Хогийн цэг дээрх хог нь мөн метан ялгарах үндсэн эх үүсвэр болдог. Эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилга, хөдөө аж ахуй болон газар ашиглалт нь гол ялгаруулагчдын тоонд багтана.
ХҮЛЭМЖИЙН ХИЙНИЙ АГУУЛАМЖ СҮҮЛИЙН 2 САЯ ЖИЛ ДЭХ ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭЯлгарал үргэлжлэн өссөөр байна. Үүний үр дүнд Дэлхийн температур 1800 оны сүүл үеэс 1.1°C дулаан боллоо. Сүүлийн арван жилд (2011-2020) дэлхийн температур түүхэн дэх хамгийн дулаан цэгтээ хүрсэн.
Олон хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийг дулаан температур гэж ихэвчлэн ойлгодог. Гэсэн хэдий ч температурын өсөлт нь энэ түүхийн зөвхөн эхлэл нь юм. Яагаад гэвэл Дэлхий бол тэр чигтээ нэг цөм систем бөгөөд энд бүх л зүйл холбоотой байдаг, нэг бүсэд бий болсон өөрчлөлт нь дэлхийн бусад бүх хэсэгт өөрчлөлт бий болгох нөлөөтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаваруудад ган гачиг, усны хомстол, гал түймэр, далайн түвшин өсөх, үер, туйлын мөс хайлах, хүчтэй шороон шуурга болон биологийн төрөл зүйл хомстох зэрэг өөрчлөлтүүд бий болдог.
ХҮМҮҮС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЯНЗ БҮРИЙН БАЙДЛААР НҮҮР ТУЛЖ БАЙНАУур амьсгалын өөрчлөлт нь бидний эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний өсөлт, барилга байгууламж, аюулгүй байдал болон ажилд мэргэжилд нөлөөлөх боломжтой байдаг. Бидний зарим нь эдгээр уур амьсгалын өөрчлөлтөд аль хэдийн илүү өртөмтгий болсон байдаг үүнд далайн эргийн жижиг улс болон бусад хөгжиж буй улс оронд амьдарч буй хүмүүс багтана. Далайн түвшин өсөх, давстай ус түрэн орж ирснээр бүхэл бүтэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, цаашилбал ган гачиг удаан хугацаанд үргэлжилснээр ард иргэд хүнсний хомстолд орох эрсдэлтэй.Цаашид “уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай дүрвэгчдийн” тоо өсөх хандлагатай байна.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН АСУУДАЛ ДАХЬ БҮХ ӨСӨЛТ
2018 оны НҮБ-н тайлан мэдээгээр мянга мянган эрдэмтэд, засгийн газрын шинжээчид дэлхийн температурын өсөлтийг 1.5°C дээш өсгөхгүй хязгаарласнаар уур амьсгалын ноцтой нөлөөнөөс сэргийлэхэд бидэнд туслахаас гадна амьдрахад таатай уур амьсгалыг хадгалж үлдэхэд туслана гэдэгтэй санал нийлсэн. Гэсэн хэдий ч нүүрс төрөгчийн давхар ислийн одоогийн хэмжээ нь энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн температурыг 4.4°C хүртэл нэмэгдүүлж болзошгүй юм.
БИД ХҮНД СОРИЛТТОЙ НҮҮР ТУЛДАГ ХЭДИЙ Ч ОЛОН ШИЙДЭЛ БАЙГАА ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛСОН
Уур амьсгалын өөрчлөлтийн олон шийдэл бидэнд эдийн засгийн үр ашгийг бий болгохоос гадна бидний аж амьдралыг сайжруулж, байгаль орчныг хамгаалах ач холбогдолтой. Түүнчлэн бид Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-н Суурь Конвенц болон Парисын Хэлэлцээр зэрэг чиглэл өгөх үйл явц бүхий олон гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон. Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний гурван том ангилалд : ялгарлыг бууруулах, уур амьсгалын нөлөөнд дасан зохицох, шаардлагатай зохицуулалтыг санхүүжүүлэх зэрэг асуудлууд багтана.
Чулуужсан түлш бүхий эрчим хүчний системийг нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний системээр сольсноор уур амьсгалын өөрчлөлтийг бий болгогч ялгарлыг бууруулна. Гэвч бид яг одоо л эхлэх хэрэгтэй. Улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулснаар 2050 гэхэд утааг тэг болгох үүрэг амлалт өгсөн бөгөөд утааны түвшинг 2030 он гэхэд тэн хагасаар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5°C доош түвшинд хадгалж чадна. Чулуужсан түлшний үйлдвэрлэлийг 2020-2030 оны хооронд жилд дунджаар 6 хувиар бууруулах шаардлагатай.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт дасан зохицох нь хүн төрөлхтөн, орон байр, бизнесүүд, аж амьдрал, дэд бүтэц болон байгалийн эко системийг хамгаална. Энэ нь одоогийн болон цаашид бий болж болзошгүй үр нөлөөнд мөн хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтээрээ дасан зохицох шаардлагатай хэдий ч цаг уурын аюулыг давж гарах нөөц багатай хамгийн эрсдэлт бүлгийн хүмүүсийг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Ингэснээр гарах үр өгөөж нь илүү өндөр байх болно. Гамшгаас эрт анхааруулах, сэрэмжлүүлэх систем нь хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахаас гадна анхны өртгийг 10 дахин бага гаргах боломжийг бий болгоно.БИД ТӨЛБӨРӨӨ ОДОО ТӨЛЖ БОЛНО ЭСХҮЛ ИРЭЭДҮЙД МАШ ИХЭЭР ТӨЛНӨ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ нь засгийн газар болон аж ахуй нэгжүүдээс их хэмжээний санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт шаарддаг. Гэвч арга хэмжээ авахгүй идэвхгүй байх нь асар их үнэ, өртгийг бий болгодог. Аж үйлдвэржсэн улс орнуудад тавьсан чухал шаардлага бүхий алхам нь хөгжиж буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, илүү ногоон эдийн засаг руу шилжихэд туслах зорилгоор жилд дунджаар 100 тэрбум Ам. Долларын тусламж үзүүлэх үүрэг амлалт хүлээсэн.