Билл Гэйтс: Уур амьсгалын асуудлыг шийдвэрлэж чадна гэж өөдрөгөөр харж байна
🕔 2022/08/19 11:49
АНУ уур амьсгалын өөрчлөлт болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудалд голлон чиглэсэн 437 тэрбум ам.долларын хуулийн төслийг батлаад байна.
Тэрбумтан Билл Гэйтс цаг уурын талаарх бодлого болон шинэ технологид яагаад найдлага тавьж буйгаа “Bloomberg”-ийн "Zero" подкастад зочноор оролцох үедээ онцоллоо.
Билл Геэйтс“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажлын маань аз жаргалтай үе тохиож байна гэж хэлэх байна. Ажлын маань тухайд хоёр зүйл миний сэтгэлийг их хөдөлгөж байгаа. Нэг нь бодлогоо сайн боловсруулчихлаа, өнөөг хүртэлх хамгийн чухал мөч болж байна. Нөгөөх нь би энэ олон инновацлаг компаниудтай ярилцах боломжтой байгаа. Ган, цемент, химийн бодисуудыг гарган авах гайхалтай, шинэ аргуудын талаар олж мэдлээ. Гайхалтай хэрэг. 2016 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг инновацын хөрөнгө оруулалт бараг л тэг хувьд хүрчхээд байсан. Харин одоо эргэн сэргэж байна. Инновац ч миний бодсоноос эрчтэй хөгжиж байна. Тийм учраас бид эдгээр асуудлыг шийдэж чадна гэдэгт өөдрөг байна” гэсэн байна.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tvскачать dle 12.0