НӨАТ-ын сугалааны шинэ тохирлоор хэдэн орон таарвал хэдийг хожих вэ
НӨАТ-ийн сугалааг тавдугаар сард зогсоож энэ сараас дахин эхлүүлэх болсон. Учир нь НӨАТ-ын сугалааг зогсоосноор и-баримт олголт хэвийн, бүртгүүлэх нь 50 хувь багассан гэх судалгаа гарчээ. Тиймээс сугалааг дахин эхлүүлэхээр болж, шинэчилсэн хувилбараар азтанг тодруулдаг болж буй. Энэ удаагийн тохирол зөвхөн есдүгээр сард худалдан авсан барааны баримтыг аравдугаар сарын 12-ны өдрийн 13 цагт Улсын их дэлгүүрт явуулахаар болжээ.
Өмнө нь дэлгүүрийн кассаас хэвлэгдэж гарсан бүх баримт дунд сугалааны тохирол явдаг байсан бол шинэчилсэн хувилбараар зөвхөн и-баримт апп-д бүртгүүлсэн баримтууд дунд азтаны тохирол явах юм. Ингэснээр супер азтан тодрохгүй олон сар үргэлжлэх, цөөн тохиолдолд азтан болдог байдал арилж, олон азтан тодрох боломжтой болох юм.
Сугалааны тохирлыг арын орноос нь эхлэн тодруулна. Ингэхдээ:
-Арын хоёр орон таарсан тохиолдолд хонжворгүй
-Арын гурван орон таарвал 30 мянга
-Арын дөрвөн орон таарвал 100 мянга
-Арын таван орон таарвал 500 мянга
-Арын зургаан орон таарвал 1.5 сая
-Арын долоон орон таарвал 3 сая
-Арын найман орон таарвал 10 сая
Түүнчлэн азтан болоход иргэний бүртгүүлсэн баримтын тоо хамааралтай гэжээ. Ингэхдээ 1-10 баримт бүртгүүлсэн бол бага мөнгө хожих, 11-50 баримт бүртгүүлсэн бол арай илүү мөнгө хожих, 50-аас дээш баримт бүртгүүлсэн бол супер азтан болоход илүү дөхөм байхаар шинэчилсэн байна.