НӨАТ: Гурван саяын 3 азтан тодров
🕔 2022/03/21 09:53
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд энэ оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30.2 сая баримтыг хамруулснаас:
- 3 сая төгрөгийн 3,
- 1.5 сая төгргийн 21,
- 500 мянган төгрөгийн 294,
- 100 мянган төгрөгийн 2740,
- 30 мянган төгрөгийн 27.275 баримт тохиролд таарав.
Энэ удаа зарлаад байсан 20 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 18645636 байсан талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв.