Ч.МӨНХБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН: Ч.Мөнхбаярыг яллах гэж улайрч байна

🕔 2022/09/19 19:48

Ч.МӨНХБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН: Ч.Мөнхбаярыг яллах гэж улайрч байна

 

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Ч.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал тус  хэргийг хэлэлцэхээс татгалзаж буй талаар түүний өмгөөлөгч  Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаяр  хууль бусаар баривчлагдаад долоон сар болж байна. Тагнуулын газраас энэ хүнийг гадаадын тагнуулын байгууллагаттай хамран ажилласан гэдэг үндэслэлээр болон 200 сая төгрөг авсан гэж гүтгэсэн. Энэ худлаа гэдэг нь илэрч байгаа. Анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх хурал болсон. Хэргийг бүрэн шийдэж чадахгүй учраас анхан шатны шүүх эцэслэн шийдэж чадаагүй.  Ч.Мөнхбаярыг хэлсээр 10 жилийн хорих ял оноосон. Бид нотлох баримтгүйгээр хүн ялалдаг улсын яллагчтай шүүх хуралд суухгүй. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой цуг шүүхээр орохгүй. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээн авахгүй гэлээ. 11 шүүгч дотор урьд нь Ч. Мөнхбаярыг тавдугаар сарын 19-нд анхан шатны шүүх рүү ялла гэсэн үүрэг өгсөн хоёр хүний гарын үсэг байна. Тиймээс бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаад байна. Хамгийн гол нь хүчээр энэ хүнийг яллах гэж улайран дайрч байна. Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа бид хандсан. Тус газраас “Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн байна” гээд Авлигатай тэмцэх газраас шалгуулж байна. Хариуцлага тооцуулах гээд шалгуулж буй прокуророор хүн яллуулж болохгүй. Сэтгүүлч хүний асуудал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй. Хууль зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комисст шаардлага хүргүүлсэн. Ч.Мөнхбаяр бас өөрөө татгалзсаныг материалуудад тусгаагүй, дураараа авирлаж байна. Иймд бид УИХ-ын 76 гишүүнд Ч.Мөнхбаярын хэргийн баримтыг өгч, 16, 17 гишүүнээс хариу авсан"гэв.

скачать dle 12.0

Санал болгох