Г.Маралмаа давж заалджээ
🕔 2016/08/25 11:17
Дөрвөн настай охиныхоо үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр болж шийдвэр гаргасан. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж хохирогч Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ.
Анхан шатны шүүхээс 23 жилийн ялыг Эмэгтэйчүүдийн хориход чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэрийг сонссон Г.Маралмаа дараагийн шатны шүүх хуралд буюу Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхэд гомдлоо гаргажээ. Хавтаст хэрэг нь давж заалдах шатны шүүхэд ирсэн бөгөөд хуулийн хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд хэргийг хэлэлцэх гэнэ.
скачать dle 12.0