Монголчууд Украины дайны тухай & Украинчууд Оросын хилд тулж ирлээ...

🕔 2022/09/12 11:50

Монголчууд Украины дайны тухай & Украинчууд Оросын хилд тулж ирлээ...

 

ОХУ-ын Сангийн яамны нууц баримт задарчээ. 2022.08.28-ны байдлаар талийгаачдын ар гэрт 361.4 тэрбум рублийн нөхөн олговор өгчээ. Энэ нь амиа алдсан 1 цэрэгт 7.4 сая рубль. Нийт 48.759 цэрэг алуулжээ. Сураггүй алга болсон, Донецк, Луганск БН улсын цэргүүд ороогүй гэсэн мэдээ заавал албан ёсны байр суурь байх албагүй. Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээ. Энэ мэт мэдээ их байх боловч энэ удаа өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь огтоос тусгагдаагүй, зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.
 
Хил дээрээ иржээ Харьков чиглэлд. Цаашаа Оросын газар нутаг. Өнөөдөр дайны хуанли дээр яг 200 хоног. Зовлон, шаналал, хохирол амссан 200 хоног. 200 хоног эр зориг,эв нэгдэл, тэмцэл. 200 хоногийн турш бид зөвхөн нэг зүйлээр амьдарч, нэг зүйлийн төлөө тэмүүлж байна - Ялалт! 200 хоногийн дайн - Украины шинэ түүх! Мөхөшгүй үндэстний түүх!
 
Оросууд Украины хотуудын цахилгаан станц руу буудаж устгахаар шийдэж. Террорист ажиллагаа л хийж байна даа.
 
Украины зэвсэгт хүчин 5 өдрийн дотор 8370 кв.км газар нутгаа чөлөөлжээ.Одоо энэ газар нутгуудад цэвэрлэгээ хийгдэж байна.
 
"Альфа" аюулгүй байдлын албаны тусгай ангийн цэргүүд Купянск-т иржээ. Манай хамгаалагчид зогсолтгүй, сааталгүйгээр, километр километрээр Украйны газар нутгийг эзлэгчдээс чөлөөлж байна гэжээ.                                                                                                                       – М.Туул
 
Дэлхийн томчууд дайны дараах оросыг хэрхэн цэрэг зэвсэггүйжүүлэх, ауюулгүй хэд хэдэн улс болгон хуваах талаар ярилцаад эхэлж…Туваг хамгийн түрүүнд дурдсан байна, хамгийн их хохирсон тул салан тусгаарлаж магадгүй Монголдоо эргэн нэгдэх, Шойгу ажиллаад байгаа юм бишүү манай талд.                                                                            – С.Алтанбагана 
 
Шойгу гэдэг Оросын цэргийн хамгийн том гэмт хэрэгтнийг Путинээс нь салган авч "өөд нь татчих" гэж бас их оролдох юмаа, та нар?
Зеленски Орост хандаж: "Хий, хоол хүнс, тог цахилгаангүй байж даарч, өлсөж, цангаж амьдрах нь танайхтай найрамдалт, ахан дүүс байснаас зүйрлэшгүй зовлон зүдгүүр багатай. Гэхдээ бид удахгүй бүх зүйлтэй болно..."                   
 
 – Old Dissident (жиргээний нууц нэр)
 
Орос-Украйны дайн бол хүнээр байлддаг, их бууны амыг Матросов шиг хаадаг дайн биш юм. Энэ удаагийн дайн технологийн дайн байв. Германы дрон, АНУ-ын пуужингийн системүүд Оросын зэр зэвсэгт их хохирол учруулав. Зарим мэдээллийн хэрэгслээр Оросын 54 мянган цэрэг эрс амиа алдсан гэж гарч байна. Украйнчууд 14 мянган цэрэг эрсээ алджээ. Оросууд аргаа барж хойд Солонгосоос хүртэл зэвсэг гуйж Турк дрон авах гэж оролдож байна. Бүр сүүлдээ "ОХУ-д тавьсан хоригоо цуцлах аваас эрчим хүчээр хангана" гэж хэлээд үзэв.
 
Ерөнхийдөө дайнаас залхсан иргэд Путиндаа итгэл алдарч цэрэг татлагыг эрс эсэргүүцэж эхэллээ. Украйнчууд тасралтгүй дайрч Оросын хилд тулаад ирчихлээ. Эрчим хүчний хомсдолд орно гэж тооцоолсон улс орнууд цөмийн ректоруудаа асаан Цөмийн энергийг Ногоон эрчим гээд зарлачихлаа.
 
Магадгүй энэ дайны уршгаар ОХУ хэд хэдэн удаа задарч бүс нутаг дахь ноёрхолоо алдах нь дээ. Барууныхан улам хүчирхэгжиж дэлхийд тэргүүлэх байраа буцаан авах бололтой. Ялсан тал нь зөвддөг учраас Путин гэдэг дарангуйлагч удаан оршин тогтнохгүй л болов уу. Бүх буруугаа авлигач цэргийнхэн рүүгээ чихээд өнгөрөх вий дээ.                                                                           
                                                                                                                                         – Б.Жаргалсайхан
 
 
Украин-Оросын дайн оросын армийн тогтолцоо болон байлдааны технологи хоцрогдсон болохыг тод харууллаа.
 
1.Хугацаат цэргийн алба орчин цагийн дайны шаардлагыг огт хангахгүй байгаа нь тодорхой болжээ. Хугацаат цэргийн алба нь хүний олноор байлдана гэсэн арга барил дээр суурилсан бол орчин цагт тал газар урд урдаасаа дайрч тулалддаг цаг нэгэнт үгүй болсон үед ямар ч ашиггүй болсон байна. Оросууд хугацаат цэргийг украины цэргийн байршлыг олж тогтоох зорилгоор туршуул маягаар явуулж ашигладаг байна. Хүн цөөтэй улс орны хувьд дээрээс нь нарийн бэлтгэгдсэн цэрэг илүү ач холбогдолтой болсон үед мэргэжлийн армид шилжих нь чухал болсон бололтой. 
2.Дрон өргөнөөр ашиглаж эхэлснээр окоп ухаж байлдах нь ямар ч үр дүнгүй болж хувирсан. 
 
3.Чирдэг их буу ашиглах нь цаашид хумигдах нь тодорхой болж байгаа юм байна. Тэр дундаа 20 км-ээс бага тусгалтай чирдэг их буу бүрмөсөн устах бололтой. Чирдэг их бууг байршуулах/хураах нь хамгийн багадаа 8 минут болдог тул хариу галд өртөх магадлал асар өндөр тул үр дүн муутай болох нь тогтоогджээ. Тиймээс энэ технологи халагдах нь тодорхой болж байгаа бололтой. 
 
4.Танк ашиглах технологи хумигдах нь тодорхой болсон байна. Бага оврын пуужинд суурилсан технологи нь танкийг өргөнөөр ашиглахыг нэмэргүй болгож байгаа бололтой. 
 
Ер нь манай батлан хамгаалах яамныхан оросуудтай нийлж Восток-2022 гэх мэтийн ач холбогдолтой гэхээс сөрөг үр дагавар ихтэй хээрийн сургуульд оролцох бус харин тогтолцоогоо, технологио шинэчилж мэргэжлийн армитай болох хэрэгтэй гэдэг нь тодорхой байна. Оросын батлан хамгаалах яам 2015 оноос хойш жилдээ 1 сая орчим ширхэг их бууны сум үйлдвэрлэх захиалга өгч байсан бол бодит үйлдвэрлэлт нь 300-400 мянга байсан нь илэрсэн. Хөрөнгө оруулалтын ихэнхийг нь армийн генералууд нь завшчихдаг байж. Манайд байдал ямаршуухан байгаа бол? 
 
Польш улс хэдийгээр оростой шууд хил залгадаггүй ч армийн шинэчлэлд илүү их анхаарал тавихаар болж байгаа. Үндсэн шалтгаан нь ойрын ирээдүйд ОХУ хөрш зэргэлдээ улс орнуудад илүү их эрсдэл дагуулах магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Нээрээ л хэрэв ОХУ дайнд ялагдсаны улмаас дахин задарвал үймээн самуун нь яаж халихыг хэн ч хэлж мэдэхгүй. Ухаалаг улс орнууд эртнээс бэлддэг бололтой.
Оросын санхүүжилтээр бичдэг троллyуд энд элдэв юм бичиж цагаа дэмий бүү үрээрэй: шууд блоклоно. Энэ пост аль нэг талыг дэмжих гэхээс эрүүл бодож сэтгэдэг хүмүүст зориулсан болохыг анхааруулъя.                      
 
                                                                                                                    – Д.Цэцэн
 
 
 
Дайн эхлээд 200 хоножээ. 200 хоногийн эцэст Украины арми эзлэгдсэн бүс нутгаа чөлөөлж довтолж эхэллээ.  Путингийнхэн бүүр удирдлагагүй болж эхэлж байгаа юм байна. Ашгүй ингээд Путингийн дарангуйлал дуусаж, Орос улсад энх тайван амьдрал бий болоосой доо. Нэг хулгайн буруугаар ингэж аймаар сүйрэх гэж. Харамсмаар.   Эдийн засгийн асар том хямралыг өөрийн Эх орондоо авчирч, ард иргэдээ туйлдууллaa. Яг дэлхий нийтийн эсрэг хөрш орноо дарах гэж зүтгээд өөрсдөө сүйрлээ. Путин гуайн 25 жилийн дарангуйлал ийм өндөр үнээр төгсөж буйд харамсалтай байна. Cанхүүгийн эрх чөлөөтэй Монголчууд маань зөв хөдөлбөл амархан босох боломж бий болсонд баяртай байна. Дайны эхний өдрөөс Путинг эсэргүүцэж хамт байсан нөхдүүдэд баярлалаа. Орос орон баян байх нь Монголчуудад ашигтай.
 
Монголчуудын тархинд нэг л том бэтэг байна. Энэ нь Орос Хятадын дунд оршдог, далайд гарцгүй...бла бла. Энэ бол шалтгаан. 3.4 сая хүн амтай, 90 сая малтай, 110 сая га бэлчээртэй оронд том э/з хэрэггүй. Э/з маань 50 тэрбүм ам.доллар болж тэлэхэд бид Шинэ Зеланд болно. Цалин тэтгэвэрт 10 тэрбүм ам.доллар өгөхөд л дотоод зах зээл босоод ирнэ. Барууныхны бодлогоор металлургийн салбараа босгоход л болно. Цөмөөр цахилгаанаа, нефтээрээ бензинээ, малаараа эрүүл хүнсээ 100% өөрсдөө ханга! Өөр юм хэрэггүй.
 
                                                                                                                                      – М.Найданхүү
 
 
Эх орончид гээд сүгсэлзээд Монголоо хорлоод байдаг гаруудыг үнэндээ Оросууд санхүүжүүлдэг байжээ дээ. Дайн эхлээд Орос хүндрээл ирэнгүүт нөгөөдүүл бүр ор тас байхгүй, бодвол санхүүжилтгүй болсон бололтой.  Путин олон улсад ч, дотооддоо ч ихээхэн ганцаардаж эхэлсэн гэнэ шүү. Оросын газрын тосны Лукойл компаний Ерөнхийлөгч Р.Маганов хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгийн цонхоор унаж амь насаа алджээ. ОХУ-д сүүлийн үед газрын тосны компаний удирдлагууд сэжигтэй байдлаар амиа алдаж байна.             
 
                                                                                           – Хэлмэрч
 
 
Бэлтгэсэн: Д.Номиндарь
скачать dle 12.0

Санал болгох