Б.Батцэцэг: Зориудаар тарааж буй худал мэдээллийг шалгуулна
🕔 2022/09/05 18:57
Цахим орчинд Япон улсын Засгийн газар манайд үзүүлдэг зээл тусламжаа зогсоох гэж байна, түүнчлэн олон улсын хоригт орох замаа нээлээ, үүний нэг илрэл бол БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай боллоо зэрэг мэдээллүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж эхэлсэн.
Тэгвэл энэ талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг:
-Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно.
-Мөн БНСУ руу зорчих транзит нислэгт виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсч байна.
Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн хариу тайлбар хийлээ.
скачать dle 12.0