Зеленскийн Путины эсрэг тавьсан хоригийг "хүүхдийн үйлдэл" гэв
🕔 2022/06/11 18:35
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг тавих шийдвэрийг ийнхүү дүгнэжээ.
Сергей Лавров “Энэ нь бидний зүгээс ямар нэгэн тодорхой алхам хийхэд зохистой зүйл биш гэж би бодож байна. Хүүхдийн л хийж байгаа зүйл /ямар ч ашиггүй, утгагүй зүйл/” гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын 35 төрийн зүтгэлтэн, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг тавих тушаал гаргасан билээ.
Украины Ерөнхийлөгчийн хоригт мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын нэр багтжээ.
скачать dle 12.0