Франц бие даасан гадаад бодлого баримтална гэв

🕔 2022/09/04 13:38

Франц бие даасан гадаад бодлого баримтална гэв

Синьхуа агентлагийн мэдээ: Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Франц улс ямарч их гүрэнд дагаар орохгүй, бие даасан гадаад бодлого баримтлах болно" хэмээн энэ сарын 1-нд албан ёсоор мэдэгдлээ.

Эммануэль Макрон тухайн өдөр Парист болсон Францын дипломат төлөөлөгчдийн уулзалтын үеэр хэлэхдээ, "Өнөөдөр дэлхий ертөнц урт хугацааны гүнзгий өөрчлөлтийг туулж байна. Франц улс холбоотнууд, түншүүдтэй бөгөөд АНУ-тай нийтлэг үнэт зүйлтэй боловч бие даасан гадаад бодлогыг байнга баримталж ирсэн. Франц аль нэг талд зогсохгүй, мөн аль ч том гүрний дагагч болохгүй. Франц, тэрчлэн Европ нь "геополитикийн тусгаар тогтнол"-оо баталгаажуулах ёстой. Сонголтыг албадах биш, харин үйл ажиллагаагаараа эрх чөлөөгөө хадгалах ёстой" гэжээ.

Тэрээр мөн "Олон улсын байдал ээдрээтэй байгаа үед Франц тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэхийг хичээх болно. Франц мөн Европыг АНУ-ын "дагагч түнш" болгохгүйн тулд НАТО дахь Европын орнуудын статусыг сайжруулахын төлөө ажиллах болно" гэсэн байна.

Украины нөхцөл байдлын талаар Макрон хэлэхдээ, "Оростой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ холбоотнуудтайгаа нэгдсэн хэвээр байх болно. Франц мөн Украинд үргэлжлүүлэн тусална. Гэхдээ шууд оролцохгүй" гэжээ.

скачать dle 12.0

Санал болгох