Есдүгээр сарын 1-ний онцлох СТАТИСТИК

🕔 2022/09/01 11:56

Есдүгээр сарын 1-ний онцлох СТАТИСТИК

 

Хонх дуугарч хичээлийн шинэ жил эхэллээ. Есдүгээр сарын 1-ний онцлох СТАТИСТИК-ийг хүргэе.

-Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746653 сурагч суралцана.
- Нэгдүгээр ангид 77753 сурагч, нэгдүгээр курст 29054 оюутан элсэн суралцана.
-Их, дээд сургуульд нийт 141197 оюутан суралцана.
-Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49304 оюутан элсэн орж байна.
-Нийслэлийн хэмжээнд 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа юм.
-Улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулна.
-Өнгөрсөн хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47030 байснаас 32576  хүүхэд амьдарчээ.
-ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувь, төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох