МАН хугацаа хожих хүмүүсээ сайд болгоно

🕔 2022/08/23 12:49

МАН хугацаа хожих хүмүүсээ сайд болгоно

 

МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, дараагийн Засгийн газарт багтах хүмүүсээ тодруулна. Тэдний хувьд парламентад хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай хүмүүсээ энэ удаагийн Засгийн газарт багтаая гэх саналтай байгаа аж.

Ядаж л тэдгээр хүмүүс нь холбогдох салбараа мэддэг учраас ажилтайгаа танилцах зэргээр цаг, хугацаа алдахгүй гэж тооцоолж буй юм байна.  

Тэгвэл одоогийн парламентаас дээрх шаардлагыг хангах хэдэн хүн байгааг харъя. Одоогоор УИХ-д Ерөнхий сайд, УИХ-ын дарга, дэд дарга нараас гадна хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон МАН-ын 34 гишүүн бий. Тэднээс Х.Нямбаатар, Б.Жавхлан, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан нар одоо давхар дээлтэй учраас хасаад харчхаж болно.

Үлдсэн 30 гишүүнээс цагтаа ЗТХ-ийн сайд байгаад өнөөдөр тэр салбарыг саад болгосон Б.Энх-Амгалан “өчиггүй өшиглүүлнэ”. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн хувьд том төслүүдээ хөдөлгөж, хөгжүүлээгүй, нэр баастсан гээд мөн хасагдана. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг бол шинэ Засгийн газарт хөл нийлж ажиллаж чадахгүй гээд хасчихна. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар дахиж хэзээ ч зүглэхгүй.  

Ингээд МАН-ын УЗ-ийн өмнө 24 гишүүний нэр дурайж үлдэнэ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Н.Учрал, Д.Сарангэрэл нарын нэр тунана.

Тэднээс мэдээж дөрвөн эмэгтэй гишүүний хоёр нь сайдын суудалд тухлах магадлалтай. Угаасаа МАН-ын УЗ нэг Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн эмэгтэй оруулах ч үгүй.

Ингээд 22 хүнээсээ хэл амны бай болсон, хандив мөнгө бага өгдөг, олон нийтийн дундах өмнөх асуудлууд зэргийг нь харж байгаад сонголтоо хийхээр зэхэж байгаа юм байна.

 

https://erennews.mn/article/56760

скачать dle 12.0

Санал болгох