НҮБ-ын тэргүүн Украинд В.Зеленский, Р.Эрдоган нартай уулзана
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай уулзахаар пүрэв гарагт Украиныг зорихоор төлөвлөж байна. Талууд дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор Украины хүнсний экспортыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгох НҮБ болон Туркийн зуучилж буй үр тариа экспортлох тухай гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Украины баруун нутгийн Львов хотноо болох уулзалтын үеэр дайныг “улс төрийн аргаар шийдвэрлэх шаардлага”-ын талаар мөн хөндөнө гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ. Түүний хэлснээр, гурван удирдагч мөн Оросын хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Орос, Украины талууд станц руу их буугаар буудсан гэж бие биеэ буруутгаж байгаа юм. А.Гутерреш мөн баасан гарагт Украины Одесса хотод, бямба гарагт Туркийн Истанбул хот дахь Хар тэнгисийн тээврийг зохицуулдаг төвд очно.
скачать dle 12.0