С.Эрдэнэ ахмадуудад “МӨНГӨ ӨГНӨ, АМРАЛТАНД АМРААНА“ гэж залилж байна

🕔 2022/08/15 12:41


Өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны гишүүд АН-ын дарга С.Эрдэнийг дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэл хийлээ. 
Энэ талаар Ардчилсан ахмадын холбооны дэд тэргүүн О.Цоодол “Намын тамга, тэмдгийн маргаан хоёр жил үргэлжиллээ. Энэ хугацаанд Ардчилсан намын дунд шатны болон дэргэдэх байгууллагууд ямар нэгэн байдлаар хагарч бутралгүй өнөөдрийг хүрсэн. Ардчилсан намын дэргэдэх байгууллагууд өөрийн гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийг АН-ын дарга С.Эрдэнэ зөрчиж, Ардчилсан ахмадын холбооны VI чуулган болно гэж зарласан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. 
Яагаад гэвэл Ардчилсан ахмадын холбоо 2017 оны гуравдугаар сард хуралдсан IV чуулганаар өөрийн дүрмээ баталсан байдаг. Дүрэмд, Ардчилсан ахмадын холбооны чуулганыг Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчид хуралдаж, олонх дэмжсэн тохиолдолд зарлана гэж заасан. Зарлан хуралдуулах асуудлаа намын удирдлагатай зөвшилцөн тохирдог дүрэмтэй. Дүрмийн дагуу есдүгээр сард зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Гэвч энэ байдлыг далимдуулан С.Эрдэнэ хөдөө орон нутгийн гишүүдийг хуурч, залилан мэхэлж татан оролцуулж байна. Үүнийгээ таслан зогсоохыг хатуу шаардаж байна.” хэмээлээ. 
Түүнчлэн С.Эрдэнийг орон нутаг руу хүмүүс явуулж ахмад гишүүдэд “Мөнгө өгнө, ирж очих зардал өгнө, амралт сувилалд гурав хоног амраана” гэх мэтчилэн залилан мэхэлж байна гэж тэд мэдэгдлээ.скачать dle 12.0

Санал болгох