Шарын гол сумын агаарын шугамыг бүрэн шинэчилнэ
Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас зохион байгуулж буй "Ажил мэргэжлийн уралдаан – 2016” энэ сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус уралдаан жил бүр уламжлал болон явагддаг. Энэ удаад манай аймгийн Шарын гол сумын 18 км, 0.4 кВт-н агаарын шугамыг бүрэн шинэчилж, 2200 гаруй хэрэглэгчийг ухаалаг тоолуурын системд шилжүүлж буйгаараа онцлогтой юм.
Тус сумын цахилгаан хангамж нь 50 жилийн насжилттай учир цахилгааны хэвийн найдвартай ажиллагааг баталгаажуулах шаардлага тулгараад байсан юм. Ингэж агаарын шугамыг өргөтгөснөөр Шарын голчууд цахилгааны тасралтгүй найдвартай эх үүсвэрээр хангагдана. Уралдаанд Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн баригадын нийт 105 инженер оролцож, 32 тусгай төхөөрөмжтэй машиныг ашиглах бөгөөд нэг тэрбум төгрөгийн зардал гарна. Дээрх ажлыг хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч уралдаан зарлан олон баригадуудыг оролцуулснаараа зардал хэмнэж байгаа тухай ДСЦТС ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал нээлтийн үеэр ярьж байлаа.
скачать dle 12.0