Засгийн газар мэдээлэл хийхгүй, БААСАН ГАРАГТ ээлжит бусаар хуралдана

🕔 2022/04/13 16:25

Засгийн газар мэдээлэл хийхгүй, БААСАН ГАРАГТ ээлжит бусаар хуралдана

 

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл өнөөдрийн /2022.04.13/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. 

Тухайлбал, Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай, Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ, Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 гаруй асуудлыг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл Засгийн газар ирэх баасан /2022.04.15/ гарагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тиймээс өнөөдөр 14:00 цагаас олон нийтэд хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх байсан ч цуцаллаа. 

скачать dle 12.0

Санал болгох