Засгийн газар эдийн засгийг дэмжих "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг хэлэлцэж байна
🕔 2021/10/13 09:16
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
- Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого
- "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц
- Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна