Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

🕔 2022/04/11 13:18

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

 

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Сургуулийн үйл ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн  Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат нарын удирдлагууд оролцлоо.
 
сонин mn
 
Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуульд 600 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.
 
сонин mn
 
Баян-Өлгий аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлог юм.
 
сонин mn
 
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
сонин mn
 
сонин mn
скачать dle 12.0

Санал болгох